СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хохирогч гурван хүнийг эрхшээлдээ байлган биеийг нь үнэлүүлж байсан Г, Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй хохирогч гурван хүнийг эрхшээлдээ байлган биеийг нь үнэлүүлж байсан Г, Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016, 2017 онуудад насанд хүрээгүй хохирогч гурван хүний эмзэг байдлыг далимдуулж, эрхшээлдээ байлган улмаар биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт иргэн “Г”, “Д” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.