Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд автомашин жолоодон урсгал сөрсөн иргэн Д-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгожээ

Боловсролын их сургуулийн автобусны буудлын орчимд автомашин жолоодон урсгал сөрсөн иргэн Д-ыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгожээ

Сүүлийн үед иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо авто замын урсгал сөрж, зогсохыг хориглосон газар тээврийн хэрэгслээ үлдээх зэрэг зөрчил ихээр гаргах болсон. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Д” нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн автобусны буудлын хойд замд Toyota маркийн тээврийн хэрэгслээр урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.