"Өсвөр насны хүүхдүүд зодолдох гээд байна" гэх мэдээллийг шалгахад зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ

"Өсвөр насны хүүхдүүд зодолдох гээд байна" гэх мэдээллийг шалгахад зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ

Ерөнхий боловсролын сургуулийн бололтой үл таних хүүхдүүд бөөгнөрч, улмаар нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулж зодолдож болзошгүй нөхцөл байдалтай дүрс бичлэг, олон нийтийн сүлжээнд гарсан. 

Тэгвэл тус хэрэг явдал нь зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Энэ талаар ЦЕГ-аас, "Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын тоглоомын талбайд өсвөр насны 20 орчим хүүхдүүд хоорондоо зодолдох гээд байна гэх мэдээлэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хоорондоо зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан" гэж мэдээллээ.