"Иргэн М.Нарантуяагийн хүүг дээрэлхэж, гадуурхсан" гэх мэдээллийг Цагдаа шалгаж үзээд "зөрчлийн шинжгүй" хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байж магадгүй байна

"Иргэн М.Нарантуяагийн хүүг дээрэлхэж, гадуурхсан" гэх мэдээллийг Цагдаа шалгаж үзээд "зөрчлийн шинжгүй" хэмээн гомдлыг хүлээн авахаас татгалзсан байж магадгүй байна

Сүүлийн үед ЕБС-ийн сурагчид дунд нэгнээ дээрэлхэх, гадуурхах явдал гаргах болсон гэж эх сурвалжууд мэдээлж буй. Тухайлбал, дуучин Нара буюу М.Нарантуяагийн хүү нэр бүхий хувийн сургуульд явж байхдаа дээрэлхэлт, гадуурхалтад өртсөн талаар тэрбээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл хийсэн. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэхүү асуудлыг шалгаж үзээд "зөрчлийн шинжгүй" үндэслэлээр мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэрлэсэн байж магадгүй байна.

Учир нь өнөөдөр /2023.12.04/ Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, "Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” нэртэй сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдэлд шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж зөрчлийн шинж тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан" гэж мэдээллээ.