Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн сонгогдож, Гаагийн шүүхэд ажиллах Монгол Улсын анхны шүүгч боллоо

Олон Улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн сонгогдож, Гаагийн шүүхэд ажиллах Монгол Улсын анхны шүүгч боллоо

Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court)-д шүүгчээр Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн томилогдсон байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн твиттер хуудастаа, "Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо. Тэрээр энэхүү чухал олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол Улсын шүүгч болж байна" хэмээн мэдэгджээ.