"Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаагаар ашиглуулах" саналыг Ц.Элбэгдорж эсэргүүцэж, "Буянт-Ухааг үлдээ" гэж мэдэгджээ

"Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаагаар ашиглуулах" саналыг Ц.Элбэгдорж эсэргүүцэж, "Буянт-Ухааг үлдээ" гэж мэдэгджээ

"Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг ирэх 2024 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт"-аар хуулийн этгээдэд ашиглуулах төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Харин тус саналыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын саналаар өргөн мэдүүлсэн хэмээж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг манай сайтад өгсөн тодруулгадаа өгүүлсэн. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын "Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаа"-аар бусдад ашиглуулах саналыг эсэргүүцсэн байна. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "Буянт Ухааг зориулалтаар нь үлдээж үз" гэжээ.