ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Өмнөговьд Хятадын 38 компанид газар олгосон асуудлаар АТГ-т хандлаа

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Өмнөговьд Хятадын 38 компанид газар олгосон асуудлаар АТГ-т хандлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нүүрсний сонсголын үеэр яригдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас АТГ-т хандсан байна.

Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн нүүрсний сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан. Тухайн гадаадын компаниудын олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байгаа юм. Тиймээс эл асуудлыг шалгах шаардлагатай хэмээн АТГ-т хандсан байна.