БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар /2023.12.06/-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяр мэдээлэл өгөв.
Тэрбээр, "Энэ жилийн хугацаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ус ашиглах мэргэжлийн дүгнэлт гаргаж ажиллуулж байгаа. Одоогийн байдлаар манай усны газраар 209 аж ахуйн нэгж байгууллага дүгнэлт гаргаж 171 сая мкуб усыг хаана хэрхэн яаж ашиглаж байна, хэдэн төгрөг төлж байна гэдгийг мэдэн тооцоолж байна.
Мөн 33 ус хангагч байгууллага байгууллагуудаас 129 сая мкуб усны дүгнэлтийг бид гаргасан байна. Нийтэд нь аваад үзвэл усны газраар дамжин 300 орчим сая мкуб усны дүгнэлт гарчээ. Өмнө жилийн тоогоор 604 сая мкуб усыг ашигласан. Тэгэхээр энэ ажиглаж буй усны 50 хувийг бид нар дүгнэлтээр дамжуулаад эзэнтэй бөгөөд яаж ашиглахыг нь мэдэж байна. Үлдсэн 50 хувь хөдөө аж ахуйн усны хэрэглээ буюу мал аж ахуй газар тариалангийн хэрэглээ тооцоолол муутай байгаа.
Мөн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй журамд шилжин үүгээр Монгол улсын усны дахин ашиглалтыг бодитоор хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна. Машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй болсны дараа шийдвэрлэх хоёр арга зам байгаа. Нэгдүгээрт дөнгөж одоо үйл ажиллагаа явуулж байгаа 11 барилга барьж байгаа компаниуд шүүрлийн уснаас 2.7 сая мкуб ус ашиглаж байна. Ямар ч асуудалгүй машин угаалгын усны хэрэгцээг хангах боломжтой байна гэсэн үг. Хоёрдугаарт MCS компани хоног тутамд 2000 мкуб усыг цэвэршүүлж гаргадаг. Машин угаалгын газрууд энэ усыг аваад ашиглавал бүрэн хүрэлцээтэй байна. Тиймд машин угаалгын газрууд шүүрлийн усыг, цэвэршүүлсэн усыг аван ашиглаж болно" гэв.
ҮЗЭХ: