"Л.Гантөмөр өргөдлөө өгөөд АН-аас яв" гэж А.Цэрэнбат нарын тус намын гишүүд мэдэгдэл хийв

"Л.Гантөмөр өргөдлөө өгөөд АН-аас яв" гэж А.Цэрэнбат нарын тус намын гишүүд мэдэгдэл хийв

Ардчиллын төлөөх улс төрийн намууд нэгдэж “Ардчилсан нам” үүсгэн байгуулагдсан ойн баяр өнөөдөр /2023.12.06/ тохиож байна. Харин энэ өдөр тус намын гишүүн А.Цэрэнбат, н.Алтанхуяг нар мэдээлэл хийж, "Боловсролын зээлийн сантай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж байна" гэж мэдэгдлээ.

Энэ талаар А.Цэрэнбат, "Өнөөдөр АН-ын баярын өдөр. Даргаасаа айдаг үе өнгөрсөн. Л.Гантөмөр ажлаа өгөх ёстой. Учир нь Л.Гантөмөр Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар шалгагдаж байна. Харин өчигдөр Л.Гантөмөрийг нүүрстэй хулгайтай холбоотой гэх мэдээлэл гарч эхлээд байна. Иймд Л.Гантөмөр өргөдлөө өг, хулгайн асуудлаа шалгуул" гэж мэдэгдлээ.

ВИДЕО: