ШУУРХАЙ: "Ногоон автобусны хэрэг"-т холбоотойгоор Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

ШУУРХАЙ: "Ногоон автобусны хэрэг"-т холбоотойгоор Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

"Ногоон автобус"-ны хэргээр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналыг прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор Ж.Сүхбаатарт түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас гаргасан саналын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдөр /2023.12.06/ авсан байна.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө