Т.Доржханд: Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг оролцохгүй бол энэ сонсгол ямар ч үр дүнгүй /LIVE/

Т.Доржханд: Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг оролцохгүй бол энэ сонсгол ямар ч үр дүнгүй /LIVE/

Нүүрсний хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах эхний шатны гурав дахь сонсгол үргэлжилж байна.

Өнөөдрийн үдээс хойшхи сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компани тус бүрээр нь сонсож байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлэлээ.

Тэрбээр, "Энэ хүмүүс худалдан авах ажиллагааг явуулсан юм байна. Хэн гарын үсэг зурсан юм? Гарын үсэг зурсан хүн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг биз дээ. Энэ хүнийг бүгд сонсголд оруулъя гэж ярьж, гэрчээр дуудсан. Энэ хүн өөрөө ч оролцъё гэж хүсэлтээ тавьж байгаа боловч шүүхийн шийдвэртэй учир оролцох боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй бол энэ сонсгол үр дүнгүй шүү. Оролцуулах чиглэлээр нь түр хороо ажиллах ёстой. Нэг жилийн өмнө нээлттэй сонсгол хийсэн. Яг сонсголоос өмнө зарим нэг нөхөд өвчтэй, чөлөөтэй, гадагшаа явсан гээд зугтсан. Энэ нөхцөл байдал давтагдах вий" гэлээ.

ҮЗЭХ: