LIVE: Өмнөговийн газар нутгийг гаднын иргэдэд эзэмшүүлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгчээ

LIVE: Өмнөговийн газар нутгийг гаднын иргэдэд эзэмшүүлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.

УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр дээрх аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх энэхүү асуудал яригдсан. Иймд энэхүү асуудлыг зохих байгууллагууд шалгаж, гэм буруутай албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, үр дүнг нь нийт иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч уг чиглэлд багтаасан байна.  

Өмнөговь аймаг нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол аймаг мөн хэдий ч сүүлийн жилүүдэд байгаль экологийн доройтолд өртөж, үүний уршгаар малчдын тоо цөөрч, улсын хил эзгүйрэх аюул нүүрлэж буй. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тус аймаг оройлон хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлдэг гэж Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллийнхээ төгсгөлд онцоллоо.

ҮЗЭХ: