С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Энэ асуудлыг чуулганаар ярих хэрэгтэй байна

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Энэ асуудлыг чуулганаар ярих хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын С.Ганбаатар үг хэллээ.

Тэрбээр, "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Эрх баригчид сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаар далайлган айлган, сүрдүүлж байна. Энэ асуудалд оруулж, ярих хэрэгтэй байна. Эрх баригчид аймхай, нэр хүнддээ хайртай хүмүүс. Ганцаардаж муу сайнаар дуудуулж явахыг би мэднэ ээ. Сэтгүүл зүйн салбарын асуудлуудаар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагатай холбоотой асуудлыг УИХ-д ярих цаг болсон. Нийгэм тэр чигтээ хоёр хуваагдаад байна" гэв.

Үүнд хариу болгож, УИХ-ын дарга Г.Занданшатар, "Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-аар оруулдаг. Хэлэлцэх асуудлын тов, дараалалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй" гэлээ. \

ҮЗЭХ: