Б.Ганхуягийн ар гэрийнхэн "Түүнийг санаатай алахаар хордуулсан" хэмээн үзэж, шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ

Б.Ганхуягийн ар гэрийнхэн "Түүнийг санаатай алахаар хордуулсан" хэмээн үзэж, шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь их хэмжээний хүнцэл, хар тугалга илэрсэн нь түүнийг санаатай алах гэсэн үйлдэл болох талаар гэр бүлийнхэн нь мэдээлэл хийлээ. 

Тэдний хэлж буйгаар "Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь их хэмжээний хүнцэл, хар тугалга илэрсэн. Энэ нь эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй байна. Түүнийг хордуулсан нь хэн нэгний санаатай үйлдэл. Тиймээс Б.Ганхуягийг санаатай алахыг завдаж байна хэмээн үзэж, уг асуудлыг шалгуулахаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан. 

Мөн нүүрсний гэх тодотголтой хэрэгт ганцхан Б.Ганхуягийг цагдан хорьж шалгаж байгаа. Гэтэл энэ хүнийгээ нүүрсний сонголд оруулахгүй байгаа нь хардлага төрүүлж байна" гэдгийг онцоллоо. 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө