Ж.Батсуурь: АН-ын дэргэдэх залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно /LIVE/

Ж.Батсуурь: АН-ын дэргэдэх залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно /LIVE/

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, АН-ын дэргэдэх залуучуудын холбооный дэд дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэ, Стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж нар цаг үеийн асуудал болон АН-ын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “12 дугаар сарын 10-нд хүний эрхийн өдөр буюу ардчиллын талаар ард түмэндээ танилцуулга, хэлэлцүүлэг хийх юм. Одоогоос 23 жилийн өмнө өнөөгийн ардчилсан намыг байгуулж байсан. Энэ жил ардчилсан намын баярын өдрүүдээр улс оронд өрнөөд байгаа үйл явдлын талаар гарц гаргалгаа хайх, залуучуудын хэлэлцүүлгийг хийнэ. Мөн ойрын өдрүүдэд УИХ, Засгийн газарт хэд хэдэн шаардлагуудыг хүргүүлнэ. Аравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутагт шатахууны хомсдол үүссэн учраас цас, зудтай байгаа энэ үед ямар нэгэн арга хэмжээ авах талаар шаардлаггыг Засгийн газарт хүргүүлсэн. Мөн ирэх саруудад малын махны үнийг унагахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн АН-ын дэргэдэх залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгох сонгууль болно" гэлээ.

ҮЗЭХ: