Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн ар гэрийг Төрийн ордонд оруулж, нүүрсчид хамтран акц хийж байна /ВИДЕО/

Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн Б.Ганхуягийн ар гэрийг Төрийн ордонд оруулж, нүүрсчид хамтран акц хийж байна /ВИДЕО/

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан хянан шалгах түр хороо нүүрсний хэрэгтэй холбогдох нотлох баримтыг шинжлэх судлах эхний шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Тэгвэл УИХ гишүүн Т.Доржханд нүүрсний сонсголд "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг оролцуулахгүй бол ямар ч үр дүнгүй байх талаар хэлсэн. Мөн Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь их хэмжээний хүнцэл, хар тугалга илэрсэн нь түүнийг санаатай алах гэсэн үйлдэл болох талаар гэр бүлийнхэн нь мэдээлэл хийсэн. Тэгвэл эдгээр хэрэгтээ холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Нүүрсний сонсголд Түр хорооны гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар суухгүй байгаа бөгөөд суухаараа ЭТТ компаны захирал асан Б.Ганхуяг байхгүй учраас сонсгол хийх шаардлагагүй гэдэг улс төрийн акцыг хийсэн. Төрийн ордонд Б.Ганхуягийн ар гэрийн төлөөллийг сонсголд гэрчээр дуудагдсан Ш.Адьшаа гишүүн оруулж, нүүрсчид хамтарч Түр хорооны дарга руу хэвлэлийн акц хийсэн. Нүүрсний сонсголыг зогсоох улс төрд автахгүй бөгөөд зогсохгүй" гэлээ.

ҮЗЭХ: