ШУУРХАЙ: “Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс заслын үеэр амиа алдсан эмэгтэйн хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

ШУУРХАЙ: “Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс заслын үеэр амиа алдсан эмэгтэйн хэргийг шүүх хурал дахин хойшиллоо

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах мэс ажилбарт орсон эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг 2019 онд гарсан билээ. Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан ч мөн л хойшилсон байна. 

Тодруулбал, Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Тод Каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар тус хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн 2021 оны есдүгээр сард эхэлсэн ч одоог хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм. Харин өнөөдөр /2023.12.07/ товлогдоод байсан тус хэргийг шүүх хурал энэ сарын 14-ний өдөр хүртэл хойшилсон байна. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө