СОНСГОЛ: Хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг Х.Баттулга, А.Гансүх, З.Энхболд нарын хамаарал бүхий этгээдүүд авчээ

СОНСГОЛ: Хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг Х.Баттулга, А.Гансүх, З.Энхболд нарын хамаарал бүхий этгээдүүд авчээ

"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр 800 тэрбумын дүнтэй тендер шалгаруулалтын шинжээчийн дүгнэлтийг сонслоо.

Тус тендерийг шүүх дээр маргаан үүсгэж, улмаар хамтарч, түншлээд эрхийг нь авсан байна.  Харин тендерийг авсан компаниудын хамаарлыг судалж үзэхэд "Эрдэс майнинг оператор" ХХК Р.Батхишиг, Б.Даваадулам нар 50/50 хувийн эзэмшлийн компани байгуулжээ. Р.Батхишиг нь З.Хишигтогтохтой хамтран "Эм Жи Ти" компани байгуулсан аж. Нэгдмэл сонирхолтой түүний ах З.Энхболд нь тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан. 

З.Хишигтогтох нь А.Гансүхийн 100 хувийн эзэмшлийн "Кей Эйч Кей" компанийг хамтран байгуулж байжээ. А.Гансүх нь ҮБАЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд байсан. 

Харин Б.Даваадулам нь "Тив транс" ХК-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн төрсөн дүү Ш.Болдхуягтай хамтарсан тээврийн компани байгуулсан байна. "Овоот толгой ресурсес" ХХК-тай хамаарал бүхий "Эйшн карго сервис" гэх компани байна. Тус компанийг Slobodskiy Leonid гэх Беларусь улсын иргэн үүсгэн байгуулсан. Тус этгээд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэгдмэл сонирхолтой гэдэг нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нэрлэгдэж байсан гэдгийг Түр хорооны дарга Б.Энхбаяр онцоллоо.