С.Ганбаатар гишүүн Б.Ганхуягийг сонсголд оролцуулах, түүнтэй уулзах хүсэлтийг шүүхэд гаргалаа

С.Ганбаатар гишүүн Б.Ганхуягийг сонсголд оролцуулах, түүнтэй уулзах хүсэлтийг шүүхэд гаргалаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сонсголд оролцуулах, түүнтэй уулзах хүсэлт гаргажээ.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг Нүүрсний сонсголд оролцуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар түр хорооны ахлагч Б.Энхбаярт тавьсан байна. Харин Түр хорооны ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Оролцуулах хүсэлтийг хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Хариу өгөөгүй байгаа тул Б.Ганхуягийг сонсголд оролцуулах ажлыг та хөөцөлд" гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Тиймээс С.Ганбаатарын ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө