ВИДЕО: Кран унаж хоёр иргэн амиа алдсан орон сууцны барилгыг нурааж эхэлжээ

ВИДЕО: Кран унаж хоёр иргэн амиа алдсан орон сууцны барилгыг нурааж эхэлжээ

Өнгөрөгч 2022 оны зургаадугаар сар /2022.06/-д Хан-Уул дүүргийн 18-р хороо "Жапан таун" хотхоны урд баригдаж байсан орон сууцны хорооллын барилга дээр ажиллаж байсан хоёр иргэний дээрээс сунадаг автокран унаж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч байв. 

Тодруулбал, тус ослын улмаас эрэгтэй 36 настай Х , эрэгтэй 20 настай Б  нар нас барсан юм. Харин энэхүү ослын талаар мэргэжлийн байгууллага, "дүрмийн дагуу автокраны зам талбай бэлдээгүй, хазгай, тэгш, бус гадаргуу дээр краныг байрлуулж ажиллуулах явцад осол гарсан байна" гэж мэдэгдэж байв. Харин энэхүү ослын хойш тус барилгын ажил үргэлжлээгүй бөгөөд зогссон байж болзошгүй байгаа юм. 

Тэгвэл тус орон сууцны хорооллын суурийг нурааж эхэлсэн байна. Харин барилгын хийцийг бүгдийг нь нурааж байгаа юу, эсвэл зарим хэсгийг нь нурааж байгаа юу гэдэг талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийгээгүй байна. 

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө