ШУУРХАЙ: Сураггүй алга болсон хэмээн эрэн хайж байсан 7 настай хүүхдийг сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд цоожлогдсон байхад нь олжээ

ШУУРХАЙ: Сураггүй алга болсон хэмээн эрэн хайж байсан 7 настай хүүхдийг сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд цоожлогдсон байхад нь олжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 7 настай хүүхэд өнөөдөр (2023.12.07) сураггүй алга болсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгджээ. Тус аймгийн цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хүүхэд олдсон ба сургуулийн ариун цэврийн өрөөний цоож гацсаны улмаас гарч чадахгүй, бусдаас тусламж хүсэхгүй удаж, багш, ар гэр нь санаа зовж дуудлага, мэдээлэл өгчээ. Хүүхдэд ямар нэгэн эрсдэлгүй байна. Олон нийтийн цахим сүлжээнд хүүхдийн зураг, мэдээллийг түгээхгүй байхыг зөвлөж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.