"Намайг гэрчээр дуудаж асуугаад учрыг нь олчихоосой. Нүүрсчин болох нь дутаж гэнэ" хэмээн А.Гансүх мэдэгдэл гаргажээ

"Намайг гэрчээр дуудаж асуугаад учрыг нь олчихоосой. Нүүрсчин болох нь дутаж гэнэ" хэмээн А.Гансүх мэдэгдэл гаргажээ

Өчигдөр /2023.12.07/ болсон "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр "хөрс хуулалтын 800 тэрбумын тендерийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарын хамаарал бүхий этгээдүүд авсан" гэж мэдэгдсэн юм. 

Тодруулбал, "Эрдэс майнинг оператор" ХХК-ийг Р.Батхишиг, Б.Даваадулам нар 50/50 хувийн эзэмшлийн компани байгуулсан. Р.Батхишиг нь З.Энхболдыг төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран "Эм Жи Ти" компани байгуулсан. Нэгдмэл сонирхолтой түүний ах З.Энхболд нь тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан гэсэн юм. Харин З.Хишигтогтох нь Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн 100 хувийн эзэмшлийн "Кей Эйч Кей" компанийг хамтран байгуулж байгуулсан гэсэн юм.  

Тэгвэл А.Гансүх энэхүү мэдээлэлд өөрийн facebook хуудастаа, "Бас юу вэ... намайг гэрчээр дуудаж асуугаад учрыг нь олчихоосой.. би бэлэн байгаа шүү... нүүрсчин л болгох дутаж гэнэ дээ" гэсэн тайлбарыг хийжээ.