“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ.