Д.Амарбаясгалан: Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116 дугаар байрт бичигдэж байна /LIVE/

Д.Амарбаясгалан: Монгол Улс авлигын индексээр дэлхийн 180 орноос 116 дугаар байрт бичигдэж байна /LIVE/

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” өнөөдөр /2023.12.08/ Төрийн ордонд болж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй. 

Уг форумд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс хүний эрхийг хангах, эрх чөлөөг дээдлэх тал дээр багагүй амжилт гаргасан нь олон улсад тэр дундаа Ази тивдээ өндрөөр үнэлэгддэгийг дурдах нь зүйтэй юм. Олон улсын судалгаа шинжилгээний байгууллагын гаргасан индексээр Монгол Улс дараах үзүүлэлттэй байна.

Тухайлбал,

  • Эрх зүйт ёсны индексээр 2023 оны байдлаар 142 орноос 64 дүгээрт,
  • Хүний эрх чөлөөний индексээр 2020 оны байдлаар 165 орноос 51 дүгээрт,
  • Авлигын төсөөллийн индексээр 2022 оны байдлаар 180 орноос 116 дугаар байрт, 
  • Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2023 оны байдлаар 180 орноос 88 дугаарт,
  • Хүүхдийн эрхийн индексээр 2023 оны байдлаар 193 орноос 93 дугаарт ,
  • Жендерийн эрх тэгш байдлын индексээр 2021 оны байдлаар 195 орноос 76 дугаарт тус тус эрэмбэлэгдэж байна. 

Энэ нь Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу төр хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүргээ биелүүлэх иргэдийнхээ нийгмийн баталгааг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж ирсний үр дүн юм. Гэвч бид цаашид энэхүү ололт амжилтыг улам сайжруулах шаардлага тулгарсаар байна. Иймд ирэх 2024 оны Улсын их хурлын хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хэлэлцсэнээр хүний эрхийг хангах, баталгаа болох алхмууд бодитой хийгдэнэ гэж үзэж байна" гэв.

ҮЗЭХ: