"Өмнөговийн газрыг гадаадын иргэнд хууль бусаар эзэмшүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн" гэж АТГ-аас мэдэгдлээ

"Өмнөговийн газрыг гадаадын иргэнд хууль бусаар эзэмшүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлсэн" гэж АТГ-аас мэдэгдлээ

 Өмнөговь аймгийн газар олгох, газар эзэмшүүлэх холбоотой асуудлаар Авлига тэмцэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

 Тэрбээр, “Газар эзэмшүүлэх газар олгохтой холбоотой асуудлаар АТГ-аас Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан Э , Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагат хүргүүлсэн. Одоогоор прокурорын шатанд явж байна.

Уг хэрэгт дараах асуудлууд тогтоогдсон.

МУ-ын газрын тухай хуульд тухайн шатны засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчин, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан Э гэгч 2020 наймдугаар сарын 7-ны өдрийн А225 дугаартай захирамжаар Хайрхан тавдугаар багын нутаг дэвсгэрт байрлах Цагаан Хад нэртэй нэг талбарын газарт 13,6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн. “Ийсий трансфер” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багын нутаг дэвсгэрт байрлах Цагаан Хад нэртэй газарт 14,5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн” гэв.

ҮЗЭХ: 




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө