LIVE: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа

LIVE: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа. Энэхүү хуулиар эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм. 

Хуулийн хүрээнд иргэд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх, үүрэг хүлээнэ. Тухайлбал, асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагыг тусгажээ. Мөн асран хамгаалагч, түр харагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах үүрэг хүлээх юм.