Олон улсын Ардчиллын холбооны хурлаар Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг баталжээ

Олон улсын Ардчиллын холбооны хурлаар Монголын ардчиллыг төгөлдөржүүлэх тогтоолыг баталжээ

Олон улсын Ардчиллын холбооны /IDU/ хурлыг сарын 4-6 өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулсан байна.  

Энэхүү хурал жил бүр тогтмол болдог агаад 68 орны 500 төлөөлөгч оролцжээ. Олон улсын ардчиллын холбооноос Монгол Улсын ардчиллын байдлын тухай тогтоолыг гаргасан байна.  Тодруулбал, уг хурлын үеэр Олон улсын ардчиллын холбооны гүйцэтгэх зөвлөлд Монголын ардчиллыг баруун төвийн үзэл баримтлалаар төгөлдөржүүлж, бэхжүүлэх тогтоолыг өргөн барьж, батлуулсан нь Монгол Улсын түүхэн, онцгой үйл явдал байлаа.

Энэхүү тогтоолыг батлуулснаар Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө олон улсын хэмжээнд хамгаалагдаж байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Монголд хүний эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд эрсдэл үүсч байна гэж олон улсын байгууллагууд дүгнэдэг. Учир нь, ардчиллын индексээр зургаан байр, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр, авлигын индексээр 16 байр ухарсан үзүүлэлт нь Монголын ардчилал сул байгааг харуулж буй юм.