ВИДЕО: "Ардчиллыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлье" гэж Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ноос мэдэгдлээ

ВИДЕО: "Ардчиллыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлье" гэж Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ноос мэдэгдлээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тэргүүлдэг Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/-ноос өнөөдөр /2023.12.08/ шударга ёсыг шаардаж мэдээлэл хийлээ.

ВИДЕО: 

Энэ үеэр Б.Төрсүлд, “Одоогоос 34 жилийн өмнө миний аав Багануур дүүргийн ардчилсан холбоонд ардчиллын төлөө зогсож байсан. Тухайн үед жинхэнэ ардчиллыг Монголд төлөвшүүлэх ард түмэн бүх эрх мэдлийг засагладаг байя хэмээн хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн том тогтолцооны эсрэг амьдралаа золиослоод явж байсан.

Гэтэл саяхан миний аав журмын нөхөдтэйгөө “Бид ийм нийгмийг хүсээгүй. Үр хүүхдүүдээсээ уучлалт хүсмээр байна” гэж ярьж байсан. Өнөөдөр Монгол Улсад эх орондоо амьдрах хүсэлтэй залуус маш цөөхөн байна. Олон гэр бүл салж байна. Монголд шударга ёс хаана ч алга. Ардчиллын төлөө зүтгэсэн хөгшид маань уйлаад сууж байгаа. Бас хамгийн ядуу амьдарч байгаа. Шударга ёсыг хүссэнийнхээ төлөө шоронд ордог ийм нийгмийг бид хүсэхгүй байна. Монголчууд минь, залуучууд минь нэгдэцгээе” гэлээ. Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Цэсэн болон Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болсон гишүүд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдлийг олон нийтэд хүргэлээ.