АТГ: Өмнөговийн газрыг гадаад иргэнд эзэмшүүлэх үед тухайн компаниудын эзэмшигч нь МУ-ын иргэд байсан

АТГ: Өмнөговийн газрыг гадаад иргэнд эзэмшүүлэх үед тухайн компаниудын эзэмшигч нь МУ-ын иргэд байсан

Өмнөговь аймгийн газар олгох, газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Монгол улсын үндсэн хуульд гадаадын иргэдэд газар эзэмшүүлэх хориотой. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан эрх мэдлээ урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргаар ажиллаж байсан "Э" "Фүжи бит" гэх компанид 13,6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн. Мөн 14,5 га газрын хууль бусаар эзэмшүүлсэн. "Бат-орших Баян" гэх компанид 18 га газрыг эзэмшүүлсэн байж болзошгүй" гэлээ.

ҮЗЭХ: