Зэвсэгт хүчний алба хаагчид хувийн таарамжгүй харьцааны нэгнээ хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн хэрэг гарчээ

Зэвсэгт хүчний алба хаагчид хувийн таарамжгүй харьцааны нэгнээ хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн хэрэг гарчээ

Завхан аймгийн цагдаагийн газарт өчигдөр /2023.12.07/ Зэвсэгт хүчний ... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.