"Дархан-Уул аймгийн дэлгүүрт танхайрсан" гэх ОХУ-ын иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ

"Дархан-Уул аймгийн дэлгүүрт танхайрсан" гэх ОХУ-ын иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ

Дархан-Уул аймгийн нэг дэлгүүрт үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн "төлбөрөө төлөхгүй" хэмээн танхайрч, худалдааны ажилтны биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл ОХУ-ын тус иргэнд манай хууль сахиулах байгууллагаас арга хэмжээ авсан бололтой. 

Учир нь ЦЕГ-аас дараах мэдээллийг гаргасан байна. Тодруулбал, "Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Зөрчил шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй тул Монгол Улсад аяллын шугамаар ирсэн М гэгчид 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн" гэж мэдээлжээ.