ШУУРХАЙ: "Ялтан Б.Махбалын гомдлыг Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх" хурал ирэх Лхагва гарагт зарлагджээ

ШУУРХАЙ: "Ялтан Б.Махбалын гомдлыг Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх" хурал ирэх Лхагва гарагт зарлагджээ

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял сонссон Б.Махбалдыг сулласан шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг Давж заалдах шатны шүүх өнгөрөгч аравдугаар сарын 26 /2023.10.26/-нд хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Ингэснээр Б.Махбалдыг эргүүлэн хорьсон юм. 

Тэгвэл ирэх долоо хоногийн Лхагва гараг /2023.12.13/-т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр магадлалтай, Б.Махбалд холбогдох хэргийг ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын гаргасан гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх УДШ-ийн хурал зарлагдсан байна.