ШУУРХАЙ: Шүүхээс 10 жилийн хорих ял сонссон С.Батдөлийн гомдлыг УДШ-ийн хяналтаар хэлэлцэх эсэхийг шийдэх хурал Лхагва гарагт зарлагджээ

ШУУРХАЙ: Шүүхээс 10 жилийн хорих ял сонссон С.Батдөлийн гомдлыг УДШ-ийн хяналтаар хэлэлцэх эсэхийг шийдэх хурал Лхагва гарагт зарлагджээ

Шүүхээс 12 жилийн хорих ял сонссон "Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөл болон 3 жилийн хорих ял шийтгэгдсэн түүний ах С.Баттулга нарын шүүгдэгч нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 10 /2023.10.10/-нд болж С.Батдөл анхан шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялаас хоёр жилийг хасаж, 10 жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. 

Тэгвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал, С.Мөнхтулга, Г.Анхбаяр, шүүгдэгч С.Баттулга, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн УДШ-ээр хянан хэлэлцэх эсэхийг шийдэх хурал ирэх Лхагва гараг /2023.12.13/-т зарлагдсан байна.