ТОДРУУЛГА: Шүүгч Н.Өнөрцэцэгийн хэрэгт хувийн сонирхолтой хандсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн учраас прокурор татгалзсан гэв

ТОДРУУЛГА: Шүүгч Н.Өнөрцэцэгийн хэрэгт хувийн сонирхолтой хандсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн учраас прокурор татгалзсан гэв

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх асуудлыг хэлэлцэх шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Тодруулбал,  Н.Өнөрцэцэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн эцсийн шийдвэр байхад хуулийн холбогдох заалтыг зөрчиж, уг асуудлыг дахин хэлэлцэхээр хурлын тов тогтоосон, товлосон цагаас хойш 3 цаг гаруй хугацаа өнгөрсний дараа яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хурлыг эхлүүлсэн зэрэг нь тухайн шүүгч хэрэгт хувийн сонирхолтой хандсан эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн учраас татгалзсан гэв.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө