Ш.Сайхансамбуу “Ардын чуулган нам" үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр дахин Дээд шүүхэд ханджээ

Ш.Сайхансамбуу “Ардын чуулган нам" үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр дахин Дээд шүүхэд ханджээ

Иргэн Ш.Сайхансамбуугаас Улсын дээд шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл ирүүлжээ.

Тэрбээр нам бүртгүүлэх өргөдлөө удаа дараа ирүүлж байгаа юм. Тодруулбал, Ардын чуулган намаас 844 гишүүнтэй гэх мэдээлэл бүхий жагсаалтыг ирүүлсэн бөгөөд уг жагсаалтад дурдсан мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 9.3.7-д заасан шаардлага (овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг)-ыг хангаж байгаа эсэхийг шалгахад 487 гишүүний мэдээлэл нь улсын бүртгэлийн мэдээллээс зөрүүтэй буюу 801 гишүүнтэй байх шаардлага хангаагүй байна гэж үзэж байжээ.