Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний системийн доголдол гарсан нөхцөлийг шалгахаар яамнаас ажлын хэсэг гарч ОХУ руу явсан /LIVE/

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний системийн доголдол гарсан нөхцөлийг шалгахаар яамнаас ажлын хэсэг гарч ОХУ руу явсан /LIVE/

УИХ-ын Лхагва гарагийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч талаас мэдэгдэл ирүүлсэн. Улмаар эрчим хүчний дутагдалд орж буй талаарх мэдээлэл өглөө.

Тэрбээр “2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны 16.00 цагт ОХУ-ын Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч тал мэдээлэл ирүүлсэн. ОХУ-аас  345 МВт хүртэл эрчим хүч нийлүүлж байсан. Гэтэл эрчим хүчний системийн доголдлоос шалтгаалан 150 МВт-аас дээш өгч чадахгүй болсноо мэдэгдээд байна.

Хоёр улсын гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манайд мэдэгдэж цахим эрчим хүчийг нийлүүлэх цагийн хязгаарын урьдчилан тохирдог журамтай сүүлийн арваад жил явсан. Энэ заалтын дагуу өчигдрөөс эхлэн эрчим хүчний нийлүүлэлтийг 150 МВт-аас дээш гаргаж чадахгүй болсноо мэдэгдлээ. Иймд манай талаас тус нөхцөл байдлын газар дээрээс тодруулахаар Эрчим хүчний яамнаас ажлын хэсэг гаргаж явуулсан” гэлээ.  

ҮЗЭХ: