Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын эргэн төлөлт хийхгүй /LIVE/

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын эргэн төлөлт хийхгүй /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, "Зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг мөн адил амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байдаг.

Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын "Хуралдай" бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор гурван төслөө арваннэгдүгээр сарын 23-28-нд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.875% бөгөөд хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд болж чадсан..

АНУ-ын Төв банкны хүү 5.5%-ийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3% байна.

2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100% амжилттай зохицуулалт хийлээ. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг тодорхой хэмжээнд буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төлсөн бөгөөд үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа.

Ийнхүү Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд ямар нэг бондын эргэн төлөлтгүй боллоо.

Ингэснээр бид 2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулж дуусна" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: