Японы эзэн хаан Нарүхито мэдлэг, туршлагатай хүн тус улсын Элчин сайдаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлжээ

Японы эзэн хаан Нарүхито мэдлэг, туршлагатай хүн тус улсын Элчин сайдаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлжээ

Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 7-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тэрбээр энэ үеэрээ Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Японы эзэн хаан Нарүхитод уламжлан Стратегийн түншлэлийн хүрээнд цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ үеэр эзэн хаан Нарүхито Элчин сайдад хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд амжилт хүсэж, япон хэлний мэдлэгтэй, Япон оронд сурч, ажиллаж байсан олон жилийн туршлагатай хүн Элчин сайдаар томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлжээ. Б.Баярсайхан нь 10 дугаар сарын 2-нд Японы Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Окано Масатакад Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулсан юм.