ТОДРУУЛГА: ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй

ТОДРУУЛГА: ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй

Өнөөдөр /2023.12.13/ зарим хэвлэлд "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ" гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад " ҮАБЗ-ийн дарга Ж.Энхбаяр нь өргөдлөө өгөөгүй. Ийм асуудал ч хөндөгдөөгүй. Яг одоо тэрбээр Турк улсад ажиллаж байна. Энэ хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай уулзсан. Өргөдлөө өгсөн ч эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргана. Учир нь ҮАБЗ-ийн даргыг томилж, чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид байдаг" гэлээ. Сонирхуулахад,  Ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид нь ирэх нэгдүгээр сарын 01 /2024.01.01/-ны өдрөөс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг хуулийн зохицуулалттай билээ.