Ц.Элбэгдорж: Монгол ах дүү нар минь сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу

Ц.Элбэгдорж: Монгол ах дүү нар минь сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу

Өнөөдрөөс зургаан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Иймд эрх баригчдын зүгээс аймгуудыг долоо, нийслэлийг дөрвөн бүс болгон сонгуулиа явуулахаар төлөвлөж, улс төрийн бусад намуудаас санал авахаар шийдвэрлээд байна. Харин шатахууны хомсдол, цахилгаан хязгаарлана гэсэн мэдээлэлд иргэд бухимдалтай хандаж байна. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, "Монгол ах дүү нар минь, сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу" хэмээж Хойд солонгосын сонгуультай харьцуулсан мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр, "Кимийн нам сүүлийн сонгуульд 99.91 хувийн саналаар ялсан гэнэ. Өмнөх сонгуулиар 100 хувь ялж байсантай харьцуулвал бага зэрэг буурчээ. Монгол ах дүү нар минь, сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу. Сонгуулийн маргааш хичнээн яриад нэмэргүй. Одоо бол Монголоо би Ким хүртэл зөвшөөрөх сонгуультай улс л болсон гэж боддог. Санууллаа, хэллээ" гэжээ.