"Цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрт үл үзэгдэгч гар оролцож гацаадаг. Үүнийг хэн гэдгийг мэдэж байгаа" гэж Г.Занданшатар мэдэгдэв

"Цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрт үл үзэгдэгч гар оролцож гацаадаг. Үүнийг хэн гэдгийг мэдэж байгаа" гэж Г.Занданшатар мэдэгдэв

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээгээ багасгаж, жолооч нар шатахуун авахын тулд ШТС-д өдөржин оочирлодог боллоо. Гэтэл идэр есийн энэ хүйтэнд тог цахилгаанаа ч тасдуулж магадгүй болоод байгаа талаар өчигдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэв.

Тэрбээр, "ОХУ-ын хэд хэдэн цахилгаан станцад эвдрэл гарсан тул Монголд нийлүүлэх кв.т-ын хэмжээгээ багасгаж байгаа" гэсэн юм. Иймд шатахуун болон эрчим хүчний асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх нэг гол сэдэв байлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “10, 20 жил шатахуун, цахилгааны асуудлыг ярьж байна. Эрчим хүчгүй болбол өнөө, маргаашгүй л хэцүүднэ. Шатахуунгүй болбол тээвэр, ложистикийн салбар шууд саатна гэсэн үг. ОХУ-аас шатахууныг асуудалгүй нийлүүлж байгаа ч дотоодод зохиомол хомсдол үүсгэхийн тулд гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж байгаа гэсэн мэдээлэл бий. Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Дээр үед нөөцийн савтай байсан ч НИК-ийн төмрийн савыг төмрийн хогонд гадагш зарчихсан. Одоо нөөцийн сав байхгүй. Улсын стратегийн нөөц савтай байх хэрэгтэй байна. Энэ асуудлыг хариуцсан хүмүүс гал унтраах байдлаар бус ойрын шийдлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нэг үл үзэгдэгч л хамаг зүйлийг нь зохицуулж байдаг. Цахилгаан станцад ч тэр. Газрын тосны үйлдвэрт ч энэ үл үзэгдэгч оролцдог. Үүнийг хэн гэдгийг та бүхэн маш сайн мэдэж байгаа шүү дээ” гэсэн юм. Тэгвэл үнэхээр Монгол Улсын тог цахалигааныг нэг үл үзэгдэгч хүч зохицуулж, дуртай үедээ шатахуун тогоор хангаж, дургүй хүргэх үед нь тасдаад байгаа бол энэ хэн байж таарах вэ...