"Ц.Даваасүрэн сайд байх үед цахилгаан станц төсөл гэнэт нурсан" гэж Ерөнхий сайд асан С.Баяр жиргэжээ

"Ц.Даваасүрэн сайд байх үед цахилгаан станц төсөл гэнэт нурсан" гэж Ерөнхий сайд асан С.Баяр жиргэжээ

ОХУ-ын сибирт хүйтэрсэн, мөн манайд эрчим хүч импортолдог Оросын "Галуут нуур"-ын станцын хоёр блокийн засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас авдаг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон бууруулж, хугацаагүйгээр хязгаарлахаа албан ёсоор мэдэгдээд байна.

Харин үүний дараа Монгол, Оросын комиссын дарга А.А.Козлов “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон" гэж хэлсэн аж. Харин "ойрын үед" гэдэг нь хэдийг хүртэл вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм.  Тэгвэл энэ олон жилийн хугацаанд манай улс оросын эрчим хүчний хараат байдлаас яагаад гараагүй вэ, Багануур, Эрдэнэбүрэн, Эгийн гол зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэн зогсоож байв гэдэгт зарим иргэд хариулт хайж байна.

Харин энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудастаа, "Цахилгааны хомсдол гэхээр ИБУИНХУ-ын M Power LLC-н төсөл санагддаг. Шивээ Овоо дээр 750 МВТ (манай нийт хэрэгцээний 1/2) цахилгаан станцын хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 кВт-ых нь үнэ 0.069 $. Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гэх мэт үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан. Яагаад гэж би асуусаар 5 жил боллоо" гэж мэдэгджээ.