Н.Ганибал: "Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хороо байгуулж өгөөч /ВИДЕО/

Н.Ганибал: "Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хороо байгуулж өгөөч /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобус"-ны хэрэгтэй холбогдуулан хянан шалгах түр хороо байгуулахыг хүссэн юм. Тэрбээр, "Эрчим хүчний хязгаарлалтыг ярьж байх хооронд нэг асуудал орхигдоод байгаа. Энэ бол “Ногоон автобус”-ны асуудал. Ногоон автобусыг худалдан авах ажиллагааг хянан шалгах түр хороо байгуулж, УИХ-ын тамгын газарт хуулийн дагуу хүлээлгээд өгчихсөн байгаа. УИХ-ын 25 гишүүн гарын үсэг зурсан. Үүнийг хүндэтгээд УИХ-ын дарга хянан шалгах түр хороог яаралтай байгуулах хэрэгтэй байна. Аливаа асуудлыг шинэ дээр нь шийдэхгүй бол дандаа өнгөрсөн хойно , асуудал дууссан хойно нь, асуудлыг ярьдаг нь буруу. Төрийн мөнгөөр худалдан авах процесуудад ямар асуудал дээр алдаа гараад байгаад анхаарч, ард түмний бухимдаад байгаа асуудалд хариулт өгч чадахгүй бол УИХ-ын гишүүний хэрэгцээ байхгүй шүү" гэлээ.

ҮЗЭХ: