ВИДЕО: В.Путин шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн давхар дүртэйгээ ярилцжээ

ВИДЕО: В.Путин шууд нэвтрүүлгийн үеэр өөрийн давхар дүртэйгээ ярилцжээ

“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлгийг энэ онд анх удаа түүний "хэвлэлийн их хурал"- тайгаа нэгтгэн явуулжээ. Энэ үеэр В.Путин өөрийн "дижитал ихэр"-тэйгээ ярилцсан байна. Энэхүү дижитал ихэрийг түүний албаныхан оюутны бүтээсэн дижитал зураг, дүрс гэж тайлбарласан байна. Харин В.Путин "миний анхны давхар дүр" гэж хэлж байна. 

ВИДЕО: 

Мөн В.Путин Украинд өдөөсөн дайныхаа талаар ярихдаа, "цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөөгүй, түүний зорилго бол Украиныг нацист үзлийн нөлөөнөөс чөлөөлөх цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, төвийг сахисан улс болгох явдал" гэж тайлбарлажээ.