Б.Бат-Эрдэнэ: Энэ онд Богдхан уулын орчимд нэг ч газар олгоогүй

Б.Бат-Эрдэнэ: Энэ онд Богдхан уулын орчимд нэг ч газар олгоогүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол орны ойн сангийн төлөв, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 41,5 сая мод тарьсан. Баянхонгор аймагт 325,408 мод тарьжээ. Бид хөв цөөрөм байгуулан мод тарьж ургуулж байна. Монгол Улсын газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн.

Энэ хөдөлгөөний хүрээнд ногоон бүс буюу цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээг авч байна. Улаанбаатар хотод 2 сая орчим ширхэг мод тарьж ургуулсан дүгнэлт байна. Богд хан уулын асуудалд манай танай нам гэлтгүй улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой. 2023 онд Богд хан уулын орчимд  нэг ч газар олголт хийгээгүй. Газар цуцалтын хэмжээ 1000 га газар хүрсэн. Төлөвлөлтгүй газар зохион байгуулалтаас болж гарсан сөрөг үр дагаврыг монголчуудад их багагүй нөлөөлж байгаа. Тэрбум мод хөдөлгөөн ганцхан мод тарих асуудал биш хөрс, цэвдгийг хамгаалах асуудал” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: