Ж.Ганбаатар: АИ-92 өглөө, өдөртөө дугаарлалт гайгүй, оройдоо 8 цагаас хойш ихсэж байна

Ж.Ганбаатар: АИ-92 өглөө, өдөртөө дугаарлалт гайгүй, оройдоо 8 цагаас хойш ихсэж байна

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахуун, түлштэй холбоотой асуудлаар хэвлэлд тодруулга мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Хятадаас орж ирж байгаа дизелийг Улаанбаатар хотод оруулж ирсэн. Зарагдаад хоёр хонож байна. Үүнийг 4290 төгрөгөөр зарж байгаа. Харин ОХУ-аас авсныгаа 3890 төгрөгөөр Улаанбаатарт зарж байгаа. Тэр түгээхүүдийн байршлыг яамнаас мэдээлсэн. Үүнийг зарахын тулд Евро-2, Евро-5 стандартын хошуу гэх зэрэг хэд хэдэн нэмэлт хошуу хэрэглэгдэхээр байсан. Шунхлай, Петровист л илүү хошуу байдаг юм байна.

 Оросоос ирж байгаа дизель түлшний хувьд хязгаарлалттай хэвээр байна. Эрэлт их, зорчих хөдөлгөөн идэвхтэй байна. АИ-92 өглөө, өдөртөө дугаарлалт харьцангуй гайгүй байна. 15-20 машин орчим л байна. Оройдоо 8 цагаас хойш дараалал ихсэж байна. Энэ их дараалал бүрт өгөөд л байгаа. Гэсэн хэдий ч цаана нь шатахуун байсаар л байгаа шүү дээ. Тиймээс иргэдийг битгий заавал ингээч ээ гэж уриалмаар байгаа юм" гэжээ.