ШУУРХАЙ: Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь оролцуулж магадгүй байна

ШУУРХАЙ: Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь оролцуулж магадгүй байна

БНХАУ-д бүртгэгдсэн бага насны хүүхдийн ханиад манай улсад бүртгэгдсэн байж болзошгүй байгаа тул өчигдөр /2023.12.16/ Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд яаралтай хуралдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Өчигдөр болсон хурлаар энэ сарын 28 /2023.12.28/-ны өдөр эхлэх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг хүртэл маргааш /2023.12.18/-аас эхлэн цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан талаар зарим албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Харин энэ талаар холбогдох албаны хүмүүс албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн автозамын ачаалал эрс нэмэгдээд буй. Тэгвэл өнөөдөр /2023.12.17/ 11:30 цагт Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийж, "Энэ сарыг дуустал Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь оролцуулах шийдвэрийг танилцуулна" гэж албан бус эх сурвалж мэдээллээ.