Нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахимаар ажиллуулна гэв

Нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахимаар ажиллуулна гэв

Маргаашаас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх, бага ангийн сурагчдын хичээлийг цахим болгож буй асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахаар холбогдуулан нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар Засгийн газрын шийдвэрийн төсөл хэрэгжиж байна" гэв.