ВИДЕО: "Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг энэ удаа илүү өргөн хүрээнд тогтоож байна" гэж мэдэгдлээ

ВИДЕО: "Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг энэ удаа илүү өргөн хүрээнд тогтоож байна" гэж мэдэгдлээ

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх болсонтой холбогдуулан энэхүү зохицуулалт хэрэгжих бүсчлэлийн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш сондгой горимоор оролцуулах шийдвэр гараад байна. Энэ хүрээнд бүсчлэлийг 32-ын тойргоос Маршалын гүүрний хойд талын уулзвар, Сонсголонгийн уулзвараас Офицеруудын замын уулзвар хүртэл байхаар төлөвлөсөн. Бүсчлэлийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Удахгүй бид нарийн судалж, төлөвлөгөө гарган бүсчлэлийг тогтооно" гэлээ.

ВИДЕО: