ТАНИЛЦ: Улсын дугаарын сүүлийн орон нь сондгой дугаартай тээврийн хэрэгсэл маргааш Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцоно

ТАНИЛЦ: Улсын дугаарын сүүлийн орон нь сондгой дугаартай тээврийн хэрэгсэл маргааш Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцоно

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 18 /2023.12.18/-наас ирэх 2024 оны хоёрдугаар сарын 1-ны өдрийг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-гоор төгссөн бол даваа, лхагва, баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн бол мягмар, пүрэв, бямба гарагт тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Харин ням гарагт тухайн зохицуулалт үйлчлэхгүй.

Дугаарын хязгаарлалтад:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Түүнчлэн бүсчлэлийн хувьд Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл тухайн хязгаарлалт үйлчилнэ.